Хойд Солонгос цөмийн реактороо ажиллуулж эхэлжээ
Хойд Солонгос Йонбен дэх цөмийн реактороо дахин ажиллуулж эхэлжээ. АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан зургийг үзээд Йонбен төвд плутоны реактор ажиллаж эхэлсэн гэх дүгнэлтэд хүрчээ.
Мэдээллийн алба

Хойд Солонгос Йонбен дэх цөмийн реактороо дахин ажиллуулж эхэлжээ. АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан зургийг үзээд Йонбен төвд плутоны реактор ажиллаж эхэлсэн гэх дүгнэлтэд хүрчээ. Реакторын турбинээс гарах халуун усыг ойролцоох гол руу асгадаг гэдэгт итгэлтэй байгаагаа Жон Хопкинсийн Их сургуулийн хүрээлэнгийн ажилтнууд хэлсэн аж. Өнгөрсөн есдүгээр сард Йонбен дэх цөмийн төв ажиллаж байгаа шинж тэмдгүүдийг зургаас харснаа хүрээлэнгээс мэдэгдсэн юм. АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд Лондон хотноо Хойд Солонгосын албаны хүмүүстэй уулзаж, тус улсын цөмийн хөтөлбөрийн талаар зургаан талын хэлэлцээг шинэчлэх талаар ярилцсан байна.


















