Хойд Солонгост олон нийтийн газар тамхи татахыг хориглолоо
БНАСАУ-д тамхины хэрэглээ өндөр байдаг
Мэдээллийн алба

Хойд Солонгосын Ардын дээд хурал энэ сарын 4-нд буюу өчигдөр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилгоор олон нийтийн газар утаат тамхи татахыг хориглосон шийдвэр гаргажээ. БНАСАУ-д тамхины хэрэглээ өндөр байдаг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2013 оны байдлаар эрчүүдийнх нь 43.9 хувь нь тамхи татдаг аж.
Ташрамд дуулгахад, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мөн тамхи татдаг бөгөөд түүний гартаа тамхи барьсан гэрэл зургууд хэвлэлээр нэлээдгүй гарч байсан юм.


















