Хойд Солонгосын хувь заяаг шийддэг гурван хүний нэг
Энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д төрийн албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр Хойд Солонгос Улсын Ардын Их Хурлын хариуцлагатай нарийн бичгийн дарга Ким Ёнг Намын урилгаар тус улсад дөрвөн хоног айлчлах юм.
Мэдээллийн алба

Айлчлалын үеэр залуу Удирдагч Ким Жонг Ынтэй албан ёсны уулзалт хийх бөгөөд энэ үеэр бүс нутгийн болоод хоёр улсын уламжлалт хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах улс төрийн яриа хэлэлцээр хийнэ.
Дашрамд өгүүлэхэд БНАСАУ-ын Ардын Их Хурлын хариуцлагатай нарийн бичгийн дарга Ким Ёнг Нам нь залуу Удирдагч Ким Жонг Ыний өвөө болон аавтай нь хамт ажиллаж байсан хамгийн ойрын дотно итгэлт хүн бөгөөд өдгөө өөртөө нь мөн хамт ажиллаж байгаа аж.
Ким Ёнг Нам нь БНАСАУ-ын хувь заяаг шийддэг гурван гол хүний нэг гэдэг утгаараа олон улсын удирдагч нар болон ажиглагч нарын анхаарлын төвд байдаг нөлөө бүхий улс төрийн албан тушаалтан юм байна.