Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хойд, төв, зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени" олон улсын хурал болно

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНКазУ-ын хамтарсан “Хойд, төв, зүүн азийн гүний геологийн процесс ба металлогени”

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хойд, төв, зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени" олон улсын хурал болно
"Хойд, төв, зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени" олон улсын хурал болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНКазУ-ын хамтарсан “Хойд, төв, зүүн азийн гүний геологийн процесс ба металлогени” төслийн IV үе шатны судалгааны ажлын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо 2019 оны наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болно.

ОХУ-ын төлөөлөгчдийг ВСЕГЕИ-ийн ерөнхий захирал Шинжлэх ухааны доктор Олег Петров, БНХАУ-ын төлөөлөгчдийг БНХАУ-ын ШУА-ийн академич Ли Тингдонг, БНКазУ-ын төлөөлөгчдийг БНКазУ-ын Хүнд үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамны Геологи,газрын хэвлий ашиглалтын хорооны дэд дарга бөгөөд Газрын хэвлийн ашиглалт, газрын хэвлийн геологийн судалгааны газрын тэргүүн Тналиев Мирболат, БНСУ–ын төлөөлөгчдийг Геологи, эрдэс баялгийн судалгааны хүрээлэн (KIGAM)-ийн Геологийн газрын Геологийн судалгааны төвийн судлаач доктор Паул Хонг нар тус тус ахалж ирэх бөгөөд дөрвөн орноос нийтдээ 50 орчим судлаач ирэхээр нэрээ ирүүлсэн байна.

Энэхүү олон улсын хурлын хүрээнд Ази тивийн болон бүс нутгуудын геологийн судалгаанд тухайн төсөлд оролцогч орнуудын судлаачдаас оруулж буй хувь нэмрийг харуулсан сонирхолтой илтгэлүүд хэлэлцэх аж.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах