Хойдохын адаг хэмээх газраас иргэд тэвш тэвшээр мод бэлтгээд уджээ
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар болох хатан Туул голын эх буюу Төв аймгийн Эрдэнэ сумын хоёрдугаар багийн нутаг, Хойдохын адаг хэмээх газраас иргэд тэвш тэвшээр мод бэлтгээд уджээ.
Мэдээллийн алба

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар болох хатан Туул голын эх буюу Төв аймгийн Эрдэнэ сумын хоёрдугаар багийн нутаг, Хойдохын адаг хэмээх газраас иргэд тэвш тэвшээр мод бэлтгээд уджээ.
Хэн гэдэг эрх дархтаны зөвшөөрлөөр Монгол түмний ундны эх үүсвэр болсон Туул голын эх дэх ойн санг сүйтгээд байна вэ. Ой цэвэрлэгээ нэрийн дор ойн санг бүхэлд нь сүйтгэгчдэд яг үнэндээ хяналт сул байна.
Өнгөрсөн онуудад Заан Тэрэлжийн голын амны эх дэх ойг цэвэрлэгээ нэрийдлээр шудсан бол одоо Туул голын маань эх дэх ойг ийнхүү шудаж байна.





















