Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хохирогч тус бүрд 10 мянган ам.доллар өгнө

Өнгөрсөн 7 сарын 06-ны өглөө Сан Франциско хотын цагаар 11.00 цагийн орчим , Сөүл - Сан Франциско чиглэлийн Бойнг-777 иргэний агаарын тээврийн онгоц осолдсон билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хохирогч тус бүрд 10 мянган  ам.доллар өгнө
Хохирогч тус бүрд 10 мянган ам.доллар өгнө. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 7 сарын 06-ны өглөө Сан Франциско хотын цагаар 11.00 цагийн орчим , Сөүл - Сан Франциско чиглэлийн Бойнг-777 иргэний агаарын тээврийн онгоц осолдсон билээ.

Онгоц газардах үед онгоцны сүүл хэсэг газартай шүргэлдэж онгоцны их биеийн дээд хэсэг шатсан ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй ч онгоцонд зорчиж байсан 301 зорчигчийн 3 нь нас барж, 298 нь хөнгөн бэртсэн юм .

Одоо болтол хохирлоо төлүүлж амжаагүй байгаа энэхүү онгоцны зорчигч тус бүрд 10 мянган доллар өгөх шийдвэр гарч мөнгийг энэ сарын дундуур тэдний дансанд хийнэ гэж өнөөдөр "Asiana Airlines" компаниас мэдээллээ. Тухайн зорчигч бэртсэн, бэртээгүйгээс үл хамаарч бүх зорчигчдод өгөх энэхүү мөнгө нь тэднийг тус компаниар үйлчлүүлж байхад нь тавгүй байдалд оруулсны төлбөр бөгөөд үүнээс илүү мөнгө нэхэн шүүхэд хандаж болно гэжээ.

Харин амь насаа алдсан 3 Хятад сурагчдын хувьд ослын шалтгааныг тодруулсны дараа буруутай тал нь төлбөрийн мөнгийг төлнө гэжээ.

Түлхүүр үг:Онгоцны осолагаарын тээвэр
Хуваалцах