Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хохирогчийн эцэг бөмбөг дэлбэлж, өөрийн болон сэжигтний аминд хүрчээ

Украйнд нэгэн шүүх хурал дээр гэмт хэргийн хохирогчийн эцэг бөмбөг дэлбэлж, өөрийн болон сэжигтний аминд хүрсэн хэрэг гарсан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хохирогчийн эцэг бөмбөг дэлбэлж, өөрийн болон сэжигтний аминд хүрчээ
Хохирогчийн эцэг бөмбөг дэлбэлж, өөрийн болон сэжигтний аминд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Украйнд нэгэн шүүх хурал дээр гэмт хэргийн хохирогчийн эцэг бөмбөг дэлбэлж, өөрийн болон сэжигтний аминд хүрсэн хэрэг гарсан байна. Үүний улмаас 9 хүн нас барсны дотор гэмт хэргийн хоёр сэжигтэн, хамгаалалтын албаны хоёр ажилтан, шүүхийн нэг ажилтан, энгийн иргэд байжээ.

Энд шүүгдэж байсан гурван сэжигтэн өнгөрсөн 2016 оны хоёрдугаар сард нэгэн машин руу гал нээж, дотор нь байсан хоёр хүний аминд хүрсэн гэж буруутгагдаж байсан байна. Тэр явдлын улмаас амиа алдсан хоёр хүний нэгнийх нь эцэг шүүхийн танхимд бөмбөг дэлбэлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр 2016 онд болсон үйл явдлын талаар шүүхэд сонсгол болох үеэр хэргийг үйлдсэн хүн хоёр ширхэг гар бөмбөг дэлбэлсэн байна.

2014 онд болсон Украйны хямралын улмаас тус улсад 10 мянган хүн амь насаа алдсан гэх мэдээлэл байдаг байна. Энэ нь Украйны ард иргэд зэвсэг чөлөөтэй ашигладаг болохыг харуулж байна гэж барууны хэвлэлд бичжээ.

Хуваалцах