Хоккейн "Миннесота Вайлд" баг өрсөлдөгчөө 6:2-оор яллаа
Үндэсний хоккейн лигийн мөсөн талбай дахь тулаанууд үргэлжилсээр байна. Энэ өдөр Миннесота Вайлд /Minnesota Wild / багийн талбайд Ванкувер Кенакс /Vancouver Canucks/ зочлон тоглолоо.
Мэдээллийн алба

Үндэсний хоккейн лигийн мөсөн талбай дахь тулаанууд үргэлжилсээр байна. Энэ өдөр Миннесота Вайлд /Minnesota Wild / багийн талбайд Ванкувер Кенакс /Vancouver Canucks/ зочлон тоглолоо.
"Ексел энержи" спортын цогцолборт болсон энэхүү тоглолт өнөөдрийн онцлох тоглолтуудын нэг байсан. Тоглолт гурван үеийн турш эзэн багийн давамгайлал дор үргэлжиллээ. Тоглолтын эхний үеийн 5 дахь минутад "Вайлд" багийн Австри довтлогч Томас Ванек /Thomas Vanek/ эсрэг багийн хаалганд гоол оруулснаар тоглолтын гоолын салхийг хагалаад байсан юм.
Энэ тоглолтод "Вайлд" багийн Томас Ванек, Жэйсон Зукер, Зак Парис, Микко Койву нар эхний үеүдэд гоолдсон. Харин "Кенакс" багаас довтлогч Янник Хансен /Jannik Hansen/ хариу довтолгоог амжилттай хийж гүйцэтгэснээр тоглолтын тооны харьцааг 4-1 болгосон. Гэвч "Миннесота Вайлд"-аас Райн Шутер, Марко Сканделла нар эсрэг багийн хаалганд дараалан гоолдож, 6-1 харьцаатай болсноор талбайн эзэн баг өнөөдрийн хожлыг өөрийн болгох нь ойлгомжтой болсон юм.
Тоглолтын цагийн төгсгөлд "Кенакс"-аас төвийн жигүүрийн довтлогч Даниел Седин гоол хийснээр энэ өдрийн тоглолт 6-2 харьцаатай талбайн эзэн багийн ялалтаар өндөрлөлөө.





















