Холбогдох дүрэм, журам, стандартыг тогтоож мөрдүүлээгүй зөрчил, дутагдал илэрлээ
МХЕГ-ын дэд даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/66 тоот “Бялуу, бялуун бүтээгдэхүүн болон исэг цагаан идээнд хяналт шинжилгээ хийх тухай”, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02-02/163 тоот НМХГ-ын дэд даргын “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Өгөөмөр жет
Мэдээллийн алба

МХЕГ-ын дэд даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/66 тоот “Бялуу, бялуун бүтээгдэхүүн болон исэг цагаан идээнд хяналт шинжилгээ хийх тухай”, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02-02/163 тоот НМХГ-ын дэд даргын “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Өгөөмөр жет ХХК, Татука бэйкери ХХК, Иргэн Т.Атарсайхан, И.Түмэнжаргал нарын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийв.
Шалгалтаар үйлдвэрлэлийн зохистой дадал болон хүнсний бүтээгдэхүүний жор, орц, норм, технологийн заавар болон бусад холбогдох дүрэм, журам, стандартыг тогтоож мөрдүүлээгүй зөрчил, дутагдал илэрлээ.
Зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан даалгавар өгч, торгуулийн арга хэмжээ авч, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.


















