Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Холбооны мөрдөх товчоо ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгана

АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгахаар болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Холбооны мөрдөх товчоо ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгана
Холбооны мөрдөх товчоо ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгана. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн эсэхийг мөрдөн шалгахаар болжээ. Мөн Холбооны мөрдөх товчооныхон тус сонгуулийн өмнө Ардчилсан намын серверүүд рүү халдсан хэрэгт Оросын хакерууд холбоотойг нотлох баримт байгааг мэдэгдсэн юм байна. Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Коми өчигдөр Конгрессийн хэлэлцүүлэг дээр энэ тухай мэдэгдсэнийг нь хэвлэлүүд онцлон дамжуулж байна.

Тэрбээр энд хэлсэн үгэндээ Кремль Викиликс сайтынхантай үгсэн хуйвалдсан гэж мэдэгдсэн юм. Гэхдээ ОХУ үнэхээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлж чадсан гэдгийг нотлох баримт байхгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна. Холбооны мөрдөх товчооныхон мөн Ерөнхийлөгч Трампын сонгуулийн штаб болон Москва ямар нэг холбоотой байсан эсэхийг нягтлан шалгахаар төлөвлөж буй юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан энэ мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээгүй байснаа мэдэгдсэн ч үүнд муу зүйл огт байхгүй гэж үзэж байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдэгдсэн юм. Түүнчлэн Трамп болон Москвагийн хооронд ямар нэгэн холбоотой байсныг нотлох баримт угаасаа олдохгүйг онцолсон байна. Гэхдээ Оросын хэрэг гэж нэрлээд байгаа энэ асуудал Цагаан ордонд аюултай байж мэдэхийг шинжээчид анхааруулж байна.

Урьд өмнө нь бүрэн эрхт Ерөнхийлөгчтэй холбоотой ийм мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаагүй. Дээр нь Трампын рейтинг сүүлийн үед буурсаар байгаа зэргийг энэ үеэр сануулав.

Хуваалцах