Холбооны мөрдөх товчоотой туршлага солилцлоо
Сургалтын хүрээнд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтын талаар танилцуулж, шинэ төрлийн үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, гадаад болон дотоодын хууль сахиулах байгууллагуудтай ямар түвшинд хамтардаг зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, харилцан туршлага солилцсо
Мэдээллийн алба

АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос Цагдаагийн байгууллагын алба хаагчдад зориулсан “Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх арга зүй, технологийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 10 хоногийн хугацаатай зохион байгууллаа. Сургалтын хүрээнд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтын талаар танилцуулж, шинэ төрлийн үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, гадаад болон дотоодын хууль сахиулах байгууллагуудтай ямар түвшинд хамтардаг зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, харилцан туршлага солилцсон байна.


















