Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Холбооны мөрдөн товчооны тэргүүнийг албан тушаалаас нь огцрууллаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөн товчооны тэргүүн Жеймс Комиг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан байна. Цагаан ордны мэдээгээр,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Холбооны  мөрдөн товчооны  тэргүүнийг албан  тушаалаас нь огцрууллаа
Холбооны мөрдөн товчооны тэргүүнийг албан тушаалаас нь огцрууллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөн товчооны тэргүүн Жеймс Комиг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан байна. Цагаан ордны мэдээгээр, Дональд Трамп энэ шийдвэрээ гаргахдаа Ерөнхий прокурор Жеф Сеншс болон түүний орлогч Род Розенстины зөвлөмжид үндэслэсэн аж. АНУ-ын ерөнхийлөгч Трамп, "Холбооны мөрдөх товчоо бол Америкчуудын хүндэтгэдэг, чухал байгууллагын нэг. Өнөөдөр Америкийн хууль сахиулах системийн гол бахархал болсон энэ байгууллагын шинэ эхлэл байх болно" гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.

Жеймс Коми нь Ерөнхийлөгч Трампын сонгуулийн штаб Оростой холбоотой байсан гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байсан юм. Тэрээр холбооны мөрдөх товчоонд шинэ ажилтан элсүүлэх компанит ажлаар Лос Анжелост явж байхдаа өөрийг нь халсан талаарх мэдээллийг хүлээн авсан байна. Мөн 7 хоногийн өмнө Конгресс дахь сонсгол дээр Трампын өрсөлдөгч Хиллари Клинтоны захидлуудын талаар тодорхой бус мэдээлэл өгсөн нь батлагдсанаас хойш хэдхэн цагийн дараа ийнхүү огцруулах шийдвэр гарсныг онцолж байна.

Хуваалцах