Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөхөөр төлөвлөж байна

Америкийн төв банк бодлогын хүүгээ гурван удаа нэмсэн ч, жишиг хүүгээ түүхэндээ хамгийн бага буюу 1 хувиас доогуур хэвээр үлдээх юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөхөөр төлөвлөж байна
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөхөөр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан инфляцын өсөлттэй холбоотойгоор ирэх 2022 онд бодлогын хүүгээ гурван удаа өсгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Хэдийгээр Америкийн төв банк бодлогын хүүгээ гурван удаа нэмсэн ч, жишиг хүүгээ түүхэндээ хамгийн бага буюу 1 хувиас доогуур хэвээр үлдээх юм байна.

Инфляц зорилтот түвшнээс хол давсан буюу 2 хувиас хэтэрсэн хэдий ч, хөдөлмөрийн зах зээл боломжийн түвшинд хүрч өссөн гэж үзэх зорилтдоо хүрэх хүртлээ хүүгээ өсгөхгүй гэсэн үндсэн бодлого барьж ажиллах тухай Холбооны нөөцийн сангийн ээлжит хурлын дараа удирдлагуудын зүгээс дараах мэдээллийг хийсэн юм.

Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл “Холбооны нөөцийн сангийн хувьд Конгрессоос үүрэг болгосон ажлын байрыг дээд зэргээр хангах, үнийн тогтвортой байдлыг хангахын төлөө тууштай ажиллаж байна. Мөн хөдөлмөрийн зах зээл бэхжиж, инфляцын дарамт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан бид хөрөнгийн худалдан авалтаа бууруулах шийдвэр гаргасан. Төсөв, мөнгөний бодлогын дэмжлэг, өрх болон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал сэргэж байгаа нь эрэлтэд нөлөөлж байна. Гэвч нөгөө талд “Омикрон” хувилбар дэлхий нийтэд тархаж эхэлснээр хэтийн төлөвийг эрсдэлд оруулж байна” гэв.

2021 оны санхүүгийн 3 дугаар улиралд хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байрны тоо тогтвортой өсөлттэй гарч байна. Сүүлийн гурван сарын байдлаар л гэхэд ажилгүй иргэний тоо 378 мянга хүрч буурсан. Одоо бараг тэг рүү дөхөж байгаа аж. Холбооны нөөцийн сангийн үндсэн хүү орон сууцны зээл, зээлийн карт болон автомашины зээл, мөн хэрэглээний бизнесийн зэрэг олон төрлийн зээлд голчлон нөлөөлж байна. Холбооны нөөцийн сан ирэх 2022 оны инфляцын талаарх таамгаа 2,1 хувиас 2,2 хувь болгож өсгөсөн. Цаашлаад ирэх 2023 болон 2024 онд инфляцын таамгаа 2,2 хувьд хэвээр байх таамгийг гаргасан. Түүнчлэн 2022 оны ажилгүйдлийн түвшний талаарх урьдчилсан таамгийг 4,8 хувьтай байна гэж үзэж байна. Одоогийн байдлаар энэ түвшин, 4,2 хувьтай байгаа юм.

Хуваалцах