Холбооны зөвлөл өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг албан ёсоор зарлана
Арванхоёрдугаар сарын гурав дахь долоо хоногт ОХУ-д намуудын их хурал болно. Гол нь намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэж нэр дэвшигчдээ тодруулах ёстой юм.
Мэдээллийн алба

Арванхоёрдугаар сарын гурав дахь долоо хоногт ОХУ-д намуудын их хурал болно. Гол нь намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэж нэр дэвшигчдээ тодруулах ёстой юм.
Гэхдээ зарим намын хувьд төлөвлөгөөт сонгуулиа явуулж, ажлаа дүгнэж, ирэх оны ажлаа төлөвлөх юм байна. Өнөөдөр Холбооны зөвлөл ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг албан ёсоор зарлах юм.
Оросын эрх баригч нэгдсэн Орос намын хувьд Ерөнхийлөгч Путиныг дэмжин энэ сонгуульд оролцохоо мэдэгдээд байна. Тус намын хурал энэ сарын 22-23-нд болно. Юуны түрүүнд намынхан бие даан нэр дэвшихээр болсон Владимир Путинд сонгогчдын гарын үсэг цуглуулахад нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж буй юм байна.


















