Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Холерын шинжилгээ хийлээ

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 08-р сарын 12-оос 08-р сарын 14-ний хооронд холер (урвах тахал) өвчний үүсгэгч илрүүлэх хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн цэргийн ангийн ундны ус, “Алтайн хүдэр” компанийн Бургастайн боомтын хил д

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Холерын шинжилгээ хийлээ
Холерын шинжилгээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 08-р сарын 12-оос 08-р сарын 14-ний хооронд холер (урвах тахал) өвчний үүсгэгч илрүүлэх хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн цэргийн ангийн ундны ус, “Алтайн хүдэр” компанийн Бургастайн боомтын хил дээрх ажилчдын байрны ундны ус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Төв цэвэрлэх байгууламжийн бохирын цооног, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгаас гарч буй бохир усны худаг зэрэг газруудыг сонгон сорьц дээжлэн авсан.

Тус шинжилгээгээр дээжилсэн сорьцыг бичил харах, нян судлалын аргуудаар шинжлэхэд холер өвчний үүсгэгч илрээгүй.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хуваалцах