Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Холимог триатлончид замаа дуусгав

“Ханжоу 2022” Азийн Наадмын триатлоны холимог багийн тэмцээн өнөөдөр өрнөлөө. Уралдаанд нийт 12 улсын 48 тамирчин буухиа уралдаанд хурд сорилоо. Монгол Улсаас Г.Амарсанаа, Г.Ганцэцэг, Ч.Гансүх, О.Эрдэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Холимог триатлончид замаа дуусгав
Холимог триатлончид замаа дуусгав. Зураг: МҮОНРТ

“Ханжоу 2022” Азийн Наадмын триатлоны холимог багийн тэмцээн өнөөдөр өрнөлөө. Уралдаанд нийт 12 улсын 48 тамирчин буухиа уралдаанд хурд сорилоо. Монгол Улсаас Г.Амарсанаа, Г.Ганцэцэг, Ч.Гансүх, О.Эрдэнэзул нар төлөөлөн оролцож, 2:12:34 цагаар замаа дуусгалаа.

Холимог багийн төрөлд Японы баг алтан медаль, БНХАУ мөнгө, Хонконг Хятадын баг хүрлийн эзэд боллоо.

Энэ удаагийн Азийн наадамд манай улсаас таван тамирчин триатлоны төрөлд оролцож байгаагаас Ч.Гансүх 2002 онд анхлан Азийн наадамд усанд сэлэлтээр өрсөлдсөнөөс хойш 5 дахь тивийн олимпод ур чадвараа сорьж байна хэмээн МҮОХ-оос мэдээллээ.

Хуваалцах