Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Холимог тулаанчин бүсгүй 240 кг жинтэй залууг ялжээ

Дарина Григорий Чистяковын толгойд хэд хэдэн удаа оновчтой цохиж, босч ирэхгүй болтол нь нүдсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Холимог тулаанчин бүсгүй 240 кг жинтэй залууг ялжээ
Холимог тулаанчин бүсгүй 240 кг жинтэй залууг ялжээ. Зураг: МҮОНРТ

Холимог тулааны тамирчин бүсгүй Дарина Маздюк 240 кг жинтэй Григорий Чистяковтой тулалдаж ялалт байгуулжээ.

Бүсгүй мэргэжлийн тулаанч бол түүний өрсөлдөгч нь YouTube-д зөвхөн идэж уух зүйлийн бичлэг байршуулдаг гэнэ.

Дарина Григорий Чистяковын толгойд хэд хэдэн удаа оновчтой цохиж, босч ирэхгүй болтол нь нүдсэн байна.

Дараа нь цээжин дээр нь гишгэж зургаа татуулсан нь ялалтаа бататгасны илрэл аж.

Дээрх тулааныг ОХУ-ын “Наше Дело” промоушен зохион байгуулсан бөгөөд тус холбооны тэмцээнийг стилиэ поп-ММА гэж нэрлэдэг.

Тодруулбал, холимог тулааны ертөнцөд хэний ч танихгүй фэйсбүүк од, юүтүүб блогчин оролцож болдог гэнэ.

Хуваалцах