Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал Буриадад газар эзэмших үү

Тэрбээр энэ сарын 21-нд Байгаль нуурт ирж амрахдаа орон нутгийн ёс заншилтай танилцаж, мэдэхийг зорьсон бөгөөд түүний эхнэрийг Б.Эрдэнэтуяа гэдэг Монгол бүсгүй байдаг билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал Буриадад газар эзэмших үү
Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал Буриадад газар эзэмших үү. Зураг: МҮОНРТ

Холливудын нэрт жүжигчин, найруулагч Стивен Сигал ОХУ-ын Буриадад газар эзэмших хүсэлт гаргажээ.

Тэрбээр энэ сарын 21-нд Байгаль нуурт ирж амрахдаа орон нутгийн ёс заншилтай танилцаж, мэдэхийг зорьсон бөгөөд түүний эхнэрийг Б.Эрдэнэтуяа гэдэг Монгол бүсгүй байдаг билээ.

Түүний сонирхоод байгаа газар нь “Алс Дорнодын га” бөгөөд тус хөтөлбөр эхэлснээс хойш Буриадад 2100 гаруй хүн газар авсан бол Байгаль нуур дагуу бүс нутагт 3200 хүн газар эзэмших болжээ.

Гэхдээ ихэвчлэн орон сууцны барилга барих зориулалтаар эзэмших хүсэлт ирсэн гэнэ.

Хуваалцах