Холливүүдийн алдрын гудамжинд жүжигчин Курт Рассел, Голди Хоун нарын "од" нэмэгджээ
Холливүүдийн алдрын гудамжинд жүжигчин Курт Рассел, Голди Хоуны нарын "од" нэмэгдсэн байна.
Мэдээллийн алба

Холливүүдийн алдрын гудамжинд жүжигчин Курт Рассел, Голди Хоуны нарын "од" нэмэгдсэн байна. Холливүүдийн нэрт жүжигчин гэр бүлүүдийн дунд маш удаан хугацаанд хамт байсан, маш сайхан харилцаатай гэр бүл бол жүжигчин Курт Рассел болон түүний эхнэр жүжигчин Голди Хоун нар юм.

Гэр бүлийн хоёр олон жил кино урлагийн салбарт олон арван уран бүтээлд тоглон үзэгчдийн таашаалыг хүртсэн байдаг. Холливүүдийн алдрын гудамжинд гэр бүлийн хоёр жүжигчин гарын хээ бүхий таван хошуугаа тамгалан үлдээх ёслолын ажиллагааны үеэр ойр дотныхон, найз нөхөд, кино урлагийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа бусад жүжигчид, хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн очиж, баяр хүргэжээ.


















