Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Холливүүдийн нэрт жүжигчин Клинт Иствүүд 87 нас хүрлээ

Тэрбээр 1930 оны тавдугаар сарын 31-ний энэ өдөр АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод мэндэлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Холливүүдийн нэрт жүжигчин Клинт Иствүүд 87 нас хүрлээ
Холливүүдийн нэрт жүжигчин Клинт Иствүүд 87 нас хүрлээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Холливүүдийн нэрт жүжигчин Клинт Иствүүд 87 нас хүрч байна. Тэрбээр 1930 оны тавдугаар сарын 31-ний энэ өдөр АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод мэндэлжээ.

1955 оноос эхэлж жүжигчний карьераа эхлүүлсэн Клинт Иствүүд 1993 онд хоёр удаа, 2005 онд мөн адил хоёр удаа Оскарын шагналыг хүртсэн юм.

Мөн 1989, 1993, 2005 онд "Алтан бөмбөрцөг"-ийн эзнээр тодорсон байна. Олон сайхан кино уран бүтээлд шилдэг гол дүрд тоглож, олон сая үзэгчийн таашаалд нийцсэн Холливүүдийн нэрт жүжигчин Клинт Иствүүд хоёр ч удаа амьдрал зохиож байжээ. Тэрбээр долоон хүүхдийн аав юм байна.

Хуваалцах