Холын гэрлээ асааж явсан жолоочийг 10 минут хурц гэрэлд суулгадаг
БНХАУ-ын Авто тээврийн тухай хуульд хэд хэдэн санаа авахаар зүйл байдаг.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Авто тээврийн тухай хуульд хэд хэдэн санаа авахаар зүйл байдаг. Тодруулбал, тус улсад гэрлээ шилжүүлэлгүй, холын гэрэлтэйгээ хөдөлгөөнд оролцсон жолоочийг торголгүйгээр цагдаагийн машины холын гэрлийг асаан 10 минут суулгаж шийтгэдэг байна. Энэ нь жолооч нарт сургамж өгөөд зогсохгүй, зохих хэмжээний шийтгэл болдог ажээ.



















