Холын замд аюулгүй байдлаа хангаж зорчихыг анхааруулав
Орон нутгийн томоохон даваануудад халтиргаа гулгаа үүссэн учраас болгоомжтой зорчихыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Мэдээллийн алба

Орон нутгийн томоохон даваануудад халтиргаа гулгаа үүссэн учраас болгоомжтой зорчихыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар замын халтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдаж болзошгүйг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон мэдээллээ.
Тиймээс холын замд аюулгүй байдлаа хангаж зорчихыг Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн н.Зоригтсайхан анхааруулж байна.


















