Хомхой долоох нь вирусын өвчин
Уруул хомхой долоосон үед шүдний оо түрхэж, мөн эмийн сангаас тохирох тосон түрхлэг зэргийг авч түрхэж болно. Харин янз бүрээр оролдох, хумсаараа маажих, шалбалах, модон иштэй зүйлээр түлэх, хатиг мэт шахах зэргээр гар хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн хоол идсэний дараа амаа сайн арчиж цэвэрлэх
Мэдээллийн алба

Манайхан хоол идсний дараа амаа арчихгүй гарвал уруулан дээр хомхой долоодог гэдэг. Гэвч үнэндээ хомхой долоох гэдэг нь нэгэн төрлийн өвчин юм байна. Тодруулбал уруул амны хавиар гардаг Герпес вирус нь хүний бие эрхтэн болоод дархлааны систем хэвийн бус болсон үед гардаг байна. Уруул хомхой долоосон үед шүдний оо түрхэж, тосон түрхлэг зэргийг авч түрхэж болно. Харин янз бүрээр оролдох, хумсаараа маажих, шалбалах, модон иштэй зүйлээр түлэх, хатиг мэт шахах зэргээр гар хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн хоол идсний дараа амаа сайн арчиж цэвэрлэх нь энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.


















