Хонь боомоор өвчилжээ
Булган аймгийн Бүрэгхангай суманд нэг хонь боомоор өвчилжээ. Одоогоор тэнд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж эхэлсэн байна.
Мэдээллийн алба
Булган аймгийн Бүрэгхангай суманд нэг хонь боомоор өвчилжээ. Одоогоор тэнд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж эхэлсэн байна. Боом өвчин нь мал амьтнаас хүнд халдварладаг, хурц халдварт өвчин бөгөөд хүний тунгалгийн зангилааг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг. Мал нядлах, үхсэн малын арьс ширийг хуулах, махыг эвдэх болон өвчилсөн, үхсэн мал булсан газрын хөрс шороог ухах, сэндийлэх явцад халдвартай хөрс, шороо зэргээс хүн халдвар авч боомоор өвчилдөг байна. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.


















