Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах” тэмцээн болно

Дэлхийн улс орнуудад 1961 оноос хойш зохион байгуулагдсан “Алтан хайч” олон улсын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулна. Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэд техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор “Алтан хайч- 2025” хонь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах” тэмцээн болно
“Хонь ноослогчдын улсын аварга шалгаруулах” тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн улс орнуудад 1961 оноос хойш зохион байгуулагдсан “Алтан хайч” олон улсын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулна. Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэд техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор “Алтан хайч- 2025” хонь ноослох тэмцээнийг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах шийдвэр гарсан. ХХААХҮ-ийн сайдын 2025 оны А/235 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хурал болж, тэмцээний зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн, 2025 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Хуваалцах