Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Хонда”-гийн цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд 15 минутын дотор бүрэн цэнэглэгдэнэ

Японы автомашин үйлдвэрлэгч "Honda" компани өөрсдийн үйлдвэрлэн гаргаж байгаа шинэ загварын цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудаа 15 минутын дотор бүрэн цэнэглэгддэг болгохоор зорьж байгаа талаараа мэдээлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хонда”-гийн цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд 15 минутын дотор бүрэн цэнэглэгдэнэ
“Хонда”-гийн цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд 15 минутын дотор бүрэн цэнэглэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Японы автомашин үйлдвэрлэгч "Honda" компани өөрсдийн үйлдвэрлэн гаргаж байгаа шинэ загварын цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудаа 15 минутын дотор бүрэн цэнэглэгддэг болгохоор зорьж байгаа талаараа мэдээлсэн байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шинэ төрлийн батарейг бий болгох хэрэгтэй гэдгийг компанийн зүгээс онцлоод байгаа юм.

"Honda" компанийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр "Токио моторшоу 2017" олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр танилцуулж байгаа шинэ загварын ухаалаг автомашины концепц загваруудын батарейг улам сайжруулж, 2022 он гэхэд төслийн анхны туршилтыг хийхээр төлөвлөж байгаа гэдгээ хэлсэн байна. Хурдан хугацаанд цахилгаан эрчим хүчээр бүрэн цэнэглэгддэг автомашины батарейг бий болгоход хэд хэдэн хүндрэлтэй асуудал байгаа ч үүнийг шийдэж болно гэж мэдээлжээ.

Ингэснээр, хэрэв "Honda"гийн инженер технологийн мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар 15 минут тэжээлд залгагдан бүрэн цэнэгээ авсан автомашин зогсолтгүй 250 км хүртэлх зам туулах бүрэн боломжтой гэдгийг олж мэдсэн гэж мэдээлэлдээ дурджээ.

Сүүлийн үед зах зээлд нэвтрүүлж байгаа цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд цэнэгээ авахын тулд хэтэрхий удаан хугацаа шаардагдаж байна. Өөрөөр хэлбэл хамгийн хурдандаа 40-минутаас 2 цаг цэнэглэгдэх шаардлагатай байдаг. Энэ нь ердөө нийт цэнэгийн 80 хувийг л бүрдүүлж чаддаг.

Энэ асуудлаас үүдэн худалдан авагчдын хувьд цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг сонгохгүй байх нэг шалтгаан нь болоод байгааг хэлсэн юм. Одоогоор "Honda" компани энэ асуудлыг шийдэх гарцыг олохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүрээнд Панасоник компанитай хамтран шинэ төрлийн батарейг хийхээр судалгаа туршилтуудаа хийсээр байгаа гэж мэдээлсэн байна.

Хуваалцах