Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонгконг-Макаог холбосон гүүр 2016 онд ашиглалтад орно

Макао-Хонгконгийг холбосон “Жухай” гүүрийн ажил төгсгөлийн шатандаа оржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонгконг-Макаог холбосон гүүр 2016 онд ашиглалтад орно
Хонгконг-Макаог холбосон гүүр 2016 онд ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Макао-Хонгконгийг холбосон “Жухай” гүүрийн ажил төгсгөлийн шатандаа оржээ. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар энэхүү гүүрийг 2016 онд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ сарын 6-нд авсан зургийг та бүхэн харж байна. БНХАУ-ын Сувдан голын бэлчирт гурван том хотыг холбон байгуулагдаж буй энэ гүүр дэлхийн бас нэгэн гайхамшиг болж мэдэх юм.

50 км үргэлжлэх гүүрийг 10.6 тэрбум америк долларын өртөгтэй байгуулж байгаа аж. Гүүрийн барилгыг 2009 оны арванхоёрдугаар сарын 15-нд барьж эхэлсэн ажээ.


Хуваалцах