Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хонгконгийн “Авс” орон сууц

Хонгконгт хүн амын нягтаршил нэмэгдэхийн хэрээр иргэдээ байршуулах байр сууцны асуудал тулгамдаад байгаа юм. Үүнийг шийдэх үүднээс мужийн удирдлагууд хамгийн хямд, зай бага эзлэх орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонгконгийн “Авс” орон сууц
Хонгконгийн “Авс” орон сууц. Зураг: МҮОНРТ

Хонгконгт хүн амын нягтаршил нэмэгдэхийн хэрээр иргэдээ байршуулах байр сууцны асуудал тулгамдаад байгаа юм. Үүнийг шийдэх үүднээс мужийн удирдлагууд хамгийн хямд, зай бага эзлэх орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа аж. Тодруулбал, 53.7 метр квадрат хэмжээтэй, сарын 2000 гаруй Хонгконг долларын хөлстэй энэхүү байрыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Зургаан хэсэг болгон зохион байгуулсан өрөөнүүдэд ор, зурагт гэх мэт хэрэгцээтэй зүйлсийг ч байршуулах боломжтой аж.

Түүнчлэн Хонгконгийн иргэдийн ярьж буйгаар “Авс” орон сууц нь бага орлоготой иргэдэд зориулсан хамгийн зөв шийдэл ч байж болох гэнэ.

Хуваалцах