Хонгконгийн оюутнууд дахин жагсахаар цуглаж байна
Хонгконгийн эрх баригчид болон ардчиллын төлөө жагсагч оюутнуудын хооронд өнөөдөр хийхээр төлөвлөсөн яриа, хэлцэл цуцлагдсанд дургүйцсэн оюутан, жагсагчид Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийн байрны гадна цуглаж эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Хонгконгийн эрх баригчид болон ардчиллын төлөө жагсагч оюутнуудын хооронд өнөөдөр хийхээр төлөвлөсөн яриа, хэлцэл цуцлагдсанд дургүйцсэн оюутан, жагсагчид Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийн байрны гадна цуглаж эхэлсэн байна. Ийнхүү Хонгконгод олон хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал нь яриа, хэлцэл цуцлагдсанаар дахин өрнөх бололтой байна. Хонгконгчуудын зүгээс удирдлагаа бие даан сонгохыг хүсч, Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй юм. Харин Хятадын эрх баригчид ирэх 2017 оны Хонгконгийн удирдлагыг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн болзол тавьсан нь эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн билээ.


















