Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонгконгийн удирдлагууд жагсагчидтай ойлголцсонгүй

Хонгконгийн оюутнуудын эхлүүлсэн “Шүхэртэй” жагсаал олон хоног үргэлжилж байна. Жагсагчид Бээжингээс сонгуулийнхаа эрхийг салгаж авахын төлөө ийнхүү олон хоног жагсаж, томоохон зам талбайг хаан, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонгконгийн удирдлагууд жагсагчидтай ойлголцсонгүй
Хонгконгийн удирдлагууд жагсагчидтай ойлголцсонгүй. Зураг: МҮОНРТ

Хонгконгийн оюутнуудын эхлүүлсэн “Шүхэртэй” жагсаал олон хоног үргэлжилж байна. Жагсагчид Бээжингээс сонгуулийнхаа эрхийг салгаж авахын төлөө ийнхүү олон хоног жагсаж, томоохон зам талбайг хаан, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Үүнтэй холбогдуулж өмнө нь Хонгконгийн удирдлагууд жагсагчидтай уулзалт зохион байгуулсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байв. Харин өчигдөр тус улсын удирдлагууд жагсагч оюутнуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан ч төдийлөн амжилтад хүрсэнгүй. Оюутнууд удирдлагуудад хандаж энэхүү сонголтдоо үнэнч байна хэмээн илэрхийлсэн байна. Харин Хонгконгийн Ерөнхийлөн захирагч Люн Чун Ин “Бээжингийн эрх баригчид болзлоо яасан ч өөрчлөхгүй” гэж мэдэгдсэн ажээ.

Хуваалцах