Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонгконгод зорчих иргэдийн анхааралд

Хонгконгийн засаг захиргааны эсрэг 8 дахь долоо хоногтоо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал сүүлийн өдрүүдэд хурцдаж,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонгконгод зорчих иргэдийн анхааралд
Хонгконгод зорчих иргэдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

Хонгконгийн засаг захиргааны эсрэг 8 дахь долоо хоногтоо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал сүүлийн өдрүүдэд хурцдаж, Хонгконгийн Олон улсын нисэх онгоцны буудал, БНХАУ-аас Хонгконгт суугаа Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн газрын байр болон Юэн Лонг, Шэюн Ван, Козвэйбэй зэрэг дүүргүүдийн нутаг дэвсгэрийг хамраад байна.

Жагсаалын үеэр жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болж Хонгконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий хэрэглэж, олон 10 хүн бэртэж гэмтжээ.

Иймд манай иргэд Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байж, жагсаал цуглаан болж буй газраар явахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах