Хонгконгт сураггүй болсон таван хүний сургийг гаргахыг шаардав
Хонгконгт Хятадын коммунист намыг шүүмжилсэн агуулгатай номын худалдаатай холбоотой таван хүн өнгөрсөн оноос хойш сураггүй байгаа юм байна.
Мэдээллийн алба

Хонгконгт Хятадын коммунист намыг шүүмжилсэн агуулгатай номын худалдаатай холбоотой таван хүн өнгөрсөн оноос хойш сураггүй байгаа юм байна. Тэдний сургийг гаргахыг шаардсан жагсаал өчигдөр Хонгконгт болжээ.
Жагсаалд оролцогчид сураггүй байгаа хүмүүсийг Хятадын эрх баригчид саатуулсан гэж үзэж байгаа юм. Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр энэхүү жагсаалд 6 мянга орчим хүн оролцжээ. Мөн жагсагчид Хонгконгт үг хэлэх эрх чөлөөг шаардсан байна.
Хонгконгийн засаг захиргаа сураггүй болсон таван хүнийг хаана байж болох талаарх мэдээллийг өгөхийг Хятадын Засгийн газраас хүссэн боловч одоогоор Бээжингээс хариу хүлээж аваагүй байна.


















