Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хонгор суманд нөхөн сонгууль явагдаж байна

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох Хонгор сумын нөхөн сонгууль өнөөдөр явагдаж байна. Тус сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Н.Лхагвасүрэн, Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Мөнхдаш нар өрсөлдөж байгаа юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонгор суманд нөхөн сонгууль явагдаж байна
Хонгор суманд нөхөн сонгууль явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох Хонгор сумын нөхөн сонгууль өнөөдөр явагдаж байна. Тус сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Н.Лхагвасүрэн, Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Мөнхдаш нар өрсөлдөж байгаа юм.

Хонгор сумаас аймгийн ИТХ-д өмнөх сонгуулиар сонгогдсон төлөөлөгч Ч.Чүлтэмбат нь аймгийн ЗДТГ-ын даргаар томилогдсон юм. Тиймээс Ч.Чүлтэмбат төрийн жинхэнэ албан хаагч болсноор “Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль”-ийн холбогдох заалтыг үндэслэн аймгийн Хонгор сумын ИТХ-ын нөхөн сонгуулийг явуулахаар болсон байна.

Монгол улсын Сонгуулийн хуульд заасны дагуу тус сумын иргэд өнөөдөр амарч байгаа аж.

Түлхүүр үг:Хонгор суманд нөхөн сонгууль явагдаж байна
Хуваалцах