Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонгор сумын хордлогыг саармагжуулахгүй байна

Хонгор сумын нутагт хордлогыг саармагжуулах ажил хийхгүй байгааг ТББ-уудын төлөөлөл хэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонгор сумын хордлогыг саармагжуулахгүй байна
Хонгор сумын хордлогыг саармагжуулахгүй байна. Зураг: МҮОНРТ

Хонгор сумын нутагт хордлогыг саармагжуулах ажил хийхгүй байгааг ТББ-уудын төлөөлөл хэллээ.

Анх 2007 онд мөнгөн ус, цианидаар алт угааснаас үүдэн Дархан-Уул аймгийн Хонгор суманд хордлого тарж эхэлсэн гэдгийг тэд сануулж байгаа юм.

Хонгор сумын ундны усны цианы хэмжээ 10-65 дахин, хаягдал усанд 20-3700 дахин их байгаа зэрэг мэдээллүүд тухайн үед гарч байсан ч ДЭМБ-ын шинжээчид Хонгор сумын иргэд хордоогүй гэдгийг батлаж байсан юм. Харин үүнийг нам, иргэний хөдөлгөөнүүд улс төржүүлж байна гэх яриа гарах болсон. Хонгор сумыг мартаж болохгүй гэдгийг ТББ-ууд дахин сануулж байна. Энэ талаар Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар ярьж байна.


Хуваалцах