Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонгор сумын ЗДТГ-ын даргыг сонгон шалгаруулна

Энэхүү жишгийн дагуу Монгол Улсын томоохон аймгуудын нэг болох Дархан-Уул аймгийн хүрээнд зарим нэг удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонгор сумын ЗДТГ-ын даргыг сонгон шалгаруулна
Хонгор сумын ЗДТГ-ын даргыг сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймаг

Аймаг, орон нутгийн хөгжил нь тухайн орон нутагт төрийн ажил алба эрхэлж буй боловсон хүчний чадавхиас хамааралтай. Тэр ч утгаар орон нутагт удирдах ажил алба эрхлэх сонирхолтой иргэдийн дунд тухайн орон нутгийн эрх мэдлийн байгууллагын зүгээс хуулийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулдаг.

Энэхүү жишгийн дагуу Монгол Улсын томоохон аймгуудын нэг болох Дархан-Уул аймгийн хүрээнд зарим нэг удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

Тухайлбал Дархан-Уул аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга, Хонгор сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах шалгалтыг 2014 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Бүртгэлийг 2014 оны нэгдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд хийх юм байна.

Түлхүүр үг:Дархан-Уул аймаг
Хуваалцах