Хонины мах 6300-9500 төгрөгийн үнэтэй байна
Энэ сарын гуравдугаар долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 7455 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8390 төгрөгийн үнэтэй байна.
Мэдээллийн алба

Энэ сарын гуравдугаар долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 7455 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8390 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.3 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 1.9 хувиар буюу 185 төгрөгөөр тус тус өсчээ.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8 хувиар буюу 135 төгрөгөөр нэмэгдэж, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа.
Хонины мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.


















