Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонины нэхий, арьс, ширний үнэ нэмэгдэх боломжтой боллоо

Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2013 онд баталснаас хойш хонины нэхий экспортлоогүй байна. Мөн манай улс арьс, ширнийхээ 40 хувийг л дотооддоо худалдан авах багтаамжтай байдаг байна.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонины нэхий, арьс, ширний үнэ нэмэгдэх боломжтой боллоо
Хонины нэхий, арьс, ширний үнэ нэмэгдэх боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар хонины нэхий 500, ямааны арьс 2000, адууны шир 30000 төгрөгийн үнэтэй болсноос малчдын орлого буураад байгаа юм. Иймд тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2016 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 2017 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл мөрдөхгүй байхаар Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр арьс, ширний экспорт нэмэгдэж, хонины нэхий, арьс, ширний үнэ өсч малчдын орлого нэмэгдэх боломжтой гэж салбарынхан тооцоолсон байна.

Хуваалцах