Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хонины ноос хяргалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Шинэ Зеланд улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг дэлхийн хонины ноос хяргалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын өмнөд аралд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 31 орны 300 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонины ноос хяргалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Хонины ноос хяргалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Шинэ Зеланд улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг дэлхийн хонины ноос хяргалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус улсын өмнөд аралд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 31 орны 300 гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж эхэллээ.

Нийт 4 өдөр үргэлжлэх энэхүү тэмцээн гараар болон машинаар ноос хяргах гэсэн 2 төрөлд явагддаг бөгөөд тэмцээний ялагчийг тодруулах гол үзүүлэлт нь ноос хяргах хурд болон чанарыг харж, харгалзах оноог өгөх юм.

Тэмцээнд нийт 4500 гаруй хониныг ноосыг нь хяргуулахаар бэлтгэжээ. Хэрвээ хонины арьс, маханд гэмтэл учруулбал, торгуулж онооны дүн буурдаг байна. Сонирхуулахад, энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн Булган аймгийн иргэн Ч.Энхнасан оролцож байна.

Хуваалцах