Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонины салбант сархинаг нойр булчирхайг эмчилдэг

Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүр мөсөн эмчилж болдог талаар Худалдааны техникумын багш агсан өндөр настан Минжүүрийн Норовын гаргасан жорыг иргэн Л.Базаррагчаа 2007 оны есдүгээр сарын 17-нд тэмдэглэн авсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонины салбант сархинаг нойр булчирхайг эмчилдэг
Хонины салбант сархинаг нойр булчирхайг эмчилдэг. Зураг: МҮОНРТ

Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүр мөсөн эмчилж болдог талаар Худалдааны техникумын багш агсан өндөр настан Минжүүрийн Норовын гаргасан жорыг иргэн Л.Базаррагчаа 2007 оны есдүгээр сарын 17-нд тэмдэглэн авсан байна.

Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг \ заавал хониных\

Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250 гр усанд хийж 200 гр болтол буцалгаж болгоно.

Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрх аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.

Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж, даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.

Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан, тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.

Хуваалцах