Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонины цэцэг өвчний эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтыг зохион байгуулж байна

Тандалт судалгаанд төв болон говийн бүсийн 11 аймгийн 122 сумын малчин өрхийг 2024 оны хоёрдугаар сарын 2-7-ны өдрийн хооронд хамруулах ажлыг эхлүүлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонины цэцэг өвчний эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтыг зохион байгуулж байна
Хонины цэцэг өвчний эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтыг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Мал эмнэлгийн ерөнхий газраас хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нотолгоонд суурилан төлөвлөх, хэрэгжүүлэх зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хонины цэцэг өвчний халдвар дэгдэж болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, халдварын тархалтыг магадлах зорилт бүхий эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт судалгаа хийж байна.

Тандалт судалгаанд төв болон говийн бүсийн 11 аймгийн 122 сумын малчин өрхийг 2024 оны хоёрдугаар сарын 2-7-ны өдрийн хооронд хамруулах ажлыг эхлүүлээд байна.

Эдгээр 11 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, холбогдох 122 сум, дүүргийн Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдэд тандалт судалгааны удирдамжийг танилцуулж, арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг цахимаар зохион байгууллаа.

Эх сурвалж: Мал эмнэлгийн ерөнхий газар

Хуваалцах