Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонины цэцэг өвчнөөр 210 мал өвчилжээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Зурамтай” гэдэг газар малчин Ж-н 210 хонь цэцэг өвчнөөр өвчилснийг шинжилгээгээр тогтоожээ. Хонины цэцэг өвчин гарсан голомтод таван өрх айл, 18 хүн, 1432 мал байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонины цэцэг өвчнөөр 210 мал өвчилжээ
Хонины цэцэг өвчнөөр 210 мал өвчилжээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Зурамтай” гэдэг газар малчин Ж-н 210 хонь цэцэг өвчнөөр өвчилснийг шинжилгээгээр тогтоожээ. Хонины цэцэг өвчин гарсан голомтод таван өрх айл, 18 хүн, 1432 мал байна. Сумын Засаг дарга 12 дугаар сарын долооны өдөр захирамж гарган хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Харин Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Хотгорын гол” гэдэг газарт тавьсан хорио цээрийн дэглэмийг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар цуцаллаа.

Уг газарт малчин Ж-н хоёр, А-н дөрөв, Н-н гурван хонь хонины цэцэг өвчнөөр өвчилсөн байсан нь тогтоогдсон тул 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хорио цээрийн дэглэмийг тогтоогоод байсан юм. Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй учир ийнхүү цуцаллаа.

Хуваалцах