Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 сая тун тусламжийн вакцин ирэх 7 хоногт ирнэ

Нийт 5 аймгийн 20 суманд 28 голомт хорио цээрийн дэглэмтэй, 3 сумын 3 голомт хязгаарлалтын дэглэмтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 сая тун тусламжийн вакцин ирэх 7 хоногт ирнэ
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 сая тун тусламжийн вакцин ирэх 7 хоногт ирнэ. Зураг: МҮОНРТ

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 сая тун тусламжийн вакцин ирэх 7 хоногт ирнэ.

Улсын хэмжээнд 7 аймгийн 23 суманд 32 голомтод 234 өрхийн нийт 7226 толгой мал өвчилсөн. Үүнээс 388 толгой хонь устгаж, 2496 толгой хонь шинж тэмдэг арилсан, 4372 толгой хонь тусгаарлалтад байна.

Нийт 5 аймгийн 20 суманд 28 голомт хорио цээрийн дэглэмтэй, 3 сумын 3 голомт хязгаарлалтын дэглэмтэй байна.

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 8 аймгийн 26 суманд 623,600 толгой бог хамруулахаас 492,822 толгой бог хамруулж, 69.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улсын хэмжээнд хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины нөөц дуусаж, Биокомбинатын вакцин үйлдвэрлэл технологийн дагуу 5 дугаар сараас гарах бөгөөд Мал эмнэлгийн ерөнхий газраас урьдчилан сэргийлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор ОХУ болон Йордан улсаас тусламж хүссэнээр Йордан улсын JOVAC компани 1 сая тун вакцины тусламж үзүүлэхээр болоод байна.

Тусламжийн вакцин ирэх 7 хоногт Монголд бууж, эрх бүхий лабораторийн шалгалтад хамруулсны дараа эрсдэлтэй бүсийн өвчлөмтгий малыг дархлаажуулж, өвчний тархалтыг зогсоох арга хэмжээг авч эрчимжүүлэн ажиллана гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах