Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонины үүлдэр угсааг сайжруулж махны гарцыг нэмэгдүүлэх боломжтой

“Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллагаас “Хонь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонины үүлдэр угсааг сайжруулж махны гарцыг нэмэгдүүлэх боломжтой
Хонины үүлдэр угсааг сайжруулж махны гарцыг нэмэгдүүлэх боломжтой. Зураг: МҮОНРТ

“Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллагаас “Хонь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Бэлчээрийн даац 3-4 дахин нэмэгдсэн энэ үед нэг хонийг таван жил маллаж зах зээлд нийлүүлдэг нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд ашиггүй. Харин үүлдэр угсааг сайжруулж махны гарцыг нэмэгдүүлснээр богино хугацаанд ашиг олж болно.

Тухайлбал, зүүн аймгийн малын үүлдэр угсааг голлон эх сүргийг бий болгосноор энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжих бүрэн боломжтой гэж “Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллагын тэргүүн н.Одсэр ярьж байна.

Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр бэлчээрийн даац эрс багасах, төвлөрлийг саатуулж хот руу чиглэсэн их нүүдлийг зогсоох зэрэг олон давуу тал бий болно гэдгийг тодотгож байлаа.

Хуваалцах