Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн автобус үйлчилж эхэллээ

“Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэллээ. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссан учраас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн автобус үйлчилж эхэллээ
“Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн автобус үйлчилж эхэллээ. Зураг: МҮОНРТ

“Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэллээ. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссан учраас ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг явуулж эхлээд байна.

Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хотын эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэж сунган, 3 дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн гүйцэтгэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Хуваалцах