Хонконгийн ардчилал, хүний эрхийг хамгаалах хуулийн төсөлд Америкийн ерөнхийлөгч гарын үсэг зурлаа
АНУ–ын ерөнхийлөгч Дональд Трамп Хонконг дахь хүний эрх, ардчиллыг дэмжих, хамгаалах асуудлаар хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зураад байна. Харин Бээжингийн зүгээс Вашингтоныг энэ үйлдлийг эрс эсэргүүцэж байгаа юм.
Мэдээллийн алба

АНУ–ын ерөнхийлөгч ДональдТрамп Хонконг дахь хүний эрх, ардчиллыг дэмжих, хамгаалах асуудлаар хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зураад байна. Харин Бээжингийн зүгээс Вашингтоныг энэ үйлдлийг эрс эсэргүүцэж байгаа юм.
Хонконгт Бээжингийн бодлогыг эсэргүүцсэн оюутан залуусын жагсаал 5 сарын хугацаанд үргэлжилж байгаа юм. Тэгвэл энэ үйл явдалтай холбогдуулж Хонконг дахь ардчилал, хүний эрхийг хамгаалах зорилго бүхий хуулийн төсөл АНУ–д батлагдаад байна. Энэ хуулийн төсөл хамгийн анх Америкийн төлөөлөгчдийн танхимд хэлэлцэгдэж, гишүүдийнх ихэнх дэмжсэн юм. Үүний дараагаар Сенатын гишүүд Хонконгийн асуудалтай холбоотой энэ хуулийн төслийг дэмжин баталсан.
Тэгвэл тус хуулийн төсөлд Америкийн ерөнхийлөгч ДональдТрамп гарын үсэг зураад байна. Энэхүү хуулинд Хятадын засгийн газрын Хонконгт баримталж ирсэн нэг улс, хоёр систем бодлогод Вашингтон хяналт тавих, ажиглалт хийх талаар туссан байна. Мөн Хонконг дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор Хятадын төрийн албаныхны эсрэг Вашингтон хориг тавих тухай асуудал тусгагджээ. Америкийн төлөөлөгчдийн танхим болон конгресс Хонконгийн асуудлаарх энэ хуулийг төслийг хэлэлцэж байх үед Бээжингийн зүгээс хэд хэдэн удаа мэдэгдэл хийж байсан.
Хятад улс Вашингтоныг улсын дотоод хэрэгт оролцож байна гэж буруутган, хариу арга хэмжээг авна гэдгээ илэрхийлээд байгаа. Шинжээчид Хонконгт хүний эрх, ардчиллыг хамгаалах энэ хууль аль хэдийн муудаад байгаа АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны харилцаанд улам ч сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.


















