Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хонконгийн дүүргийн зөвлөлийн сонгуулийн санал хураалт явагдаж байна

Өнгөрсөн 5 сарын турш жагсаал тэмцэл өрнөсөн Хонконгт дүүргийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр явагдаж байна. Энэ сонгуулиар 400 гаруй зөвлөлийн гишүүн сонгогдох юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонконгийн дүүргийн зөвлөлийн сонгуулийн санал хураалт явагдаж байна
Хонконгийн дүүргийн зөвлөлийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 5 сарын турш жагсаал тэмцэл өрнөсөн Хонконгт дүүргийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр явагдаж байна. Энэ сонгуулиар 400 гаруй зөвлөлийн гишүүн сонгогдох юм.

Хонконгийн дүүргийн зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр орон нутгийн цагаар 07:30 минутад албан ёсоор эхэлсэн. Хонконгийн 7.4 сая иргэний 4.1 сая нь сонгуульд оролцохоор нэрээ бүртгүүлээд байна. Тус хотын 17 дүүргийн 452 зөвлөлтэй төдийгүй энэ жилийн орон нутгийн сонгуульд 1000 гаруй нэр дэвшигч оролцож байна.

Өнөөдрийн байдлаар Хонконгийн дүүргийн зөвлөл дэх гишүүдийн ихэнх нь Бээжингийн бодлогыг дэмжигчид гэдгийг Би Би Си агентлаг мэдээлэлдээ онцолжээ. Харин энэ удаагийн сонгуулиар Хонконгийн Ардчиллын төлөөл тэмцэгчид дүүргийн зөвлөл дэх төлөөлөгчдийнхөө тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Үүнээс ч үүдэн Ардчиллын төлөө тэмцэгч оюутан залуус сонгуулийн санал хураалтын цэгүүдийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг гишүүд, дэмжигчдээсээ хүссэн байна. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам сонгуулийн санал хураах хэсгүүдэд үймээн самуун дэгдээх тохиолдолд дүүргийн зөвлөлийн сонгуулийг хойшлуулна гэдгээ анхааруулаад байгаа юм.

Хуваалцах