Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хонконгийн хөрөнгийн бирж Лондоныхтой нэгдэхээс татгалзжээ

Хонконгийн хөрөнгийн биржийн оператор Хонконг Эксчэнж энд Клиринг компани Лондонгийн хөрөнгийн биржтэй нэгтгэх төлөвлөгөөнөөсөө татгалзаад байна. Тус компанийн удирдлага Лондонгийн хөрөнгийн биржийн удирдлагыг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонконгийн хөрөнгийн бирж Лондоныхтой нэгдэхээс татгалзжээ
Хонконгийн хөрөнгийн бирж Лондоныхтой нэгдэхээс татгалзжээ. Зураг: МҮОНРТ

Хонконгийн хөрөнгийн биржийн оператор Хонконг Эксчэнж энд Клиринг компани Лондонгийн хөрөнгийн биржтэй нэгтгэх төлөвлөгөөнөөсөө татгалзаад байна. Тус компанийн удирдлага Лондонгийн хөрөнгийн биржийн удирдлагыг хоёр биржийг нэгтгэх санаачилга нь үр ашигтай гэдэгт итгүүлж чадаагүй учир энэ төлөвлөгөөнөөс ухарч байгаагаа мэдэгджээ.

Уг нь Хонконг эксчэнж энд Клиринг компанийхан Лондонгийн хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчдэд Хонконгийн биржийн 2495 шинэ хувьцааг 20 фунт 45 центээр худалдан авах санал тавьж байсан юм. өнгөрсөн 9 дүгээр сарын 10-нд Хонконг долларын фунт стерлингтэй харьцах хаалтын ханшаар бол хувьцааны үнэ нь 83 фунт 61 центэд хүрч байсан. Тиймээс энэ гэрээний өртгийг 29,6 тэрбум фунт гэж тооцоолж байсан юм.

Хонконгийн хөрөнгийн биржийн оператор компани 2 бирж нэгдсэнээр Европ, Азийн хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд тэргүүлэгч болох боломжтой гэж үзэж байсан юм. Гэвч тэдний энэ саналаас Лондоны хөрөнгийн биржийнхэн татгалаад байна. үүнд Хонконгийн улс төрийн өнөөгийн нөхцөл байдал ч нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна.

Хуваалцах