Хонконгийн парламентын гишүүд бүрэн эрхээсээ татгалзлаа
Хонконгийн парламентын ардчиллыг дэмжигч 15 гишүүн өчигдөр хууль тогтоох тус байгууллагын даргад огцрох өргөдлөө өргөн барилаа. Өнгөрсөн лхагва гарагт Хонконгийн засаг захиргаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их ху
Мэдээллийн алба

Хонконгийн парламентын ардчиллыг дэмжигч 15 гишүүн өчигдөр хууль тогтоох тус байгууллагын даргад огцрох өргөдлөө өргөн барилаа. Өнгөрсөн лхагва гарагт Хонконгийн засаг захиргаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын тогтоолд үндэслэн орон нутгийн хууль тогтоох зөвлөлийн 4 гишүүний эрхийг хассан эсэргүүцэн тэд ийнхүү бүрэн эрхээсээ татгалзсан байна.
Ийнхүү Хонконгийн парламентын 70 суудлын 27 нь эзгүйрээд байгаа бол үлдсэн 43 гишүүний 41 нь Бээжинг дэмжигчид юм байна.


















