Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хонконгийн шүүх хэвлэлийн магнат Жимми Лайг барьцаагаар суллахаас татгалзжээ

Хонконгийн апелляцийн шүүх Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хэрэгт буруутгагдсан хэвлэлийн магнат Жимми Лайг барьцаагаар суллахаас татгалзсан шийдвэр гаргажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонконгийн шүүх хэвлэлийн магнат Жимми Лайг барьцаагаар суллахаас татгалзжээ
Хонконгийн шүүх хэвлэлийн магнат Жимми Лайг барьцаагаар суллахаас татгалзжээ. Зураг: МҮОНРТ

Хонконгийн апелляцийн шүүх Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хэрэгт буруутгагдсан хэвлэлийн магнат Жимми Лайг барьцаагаар суллахаас татгалзсан шийдвэр гаргажээ. Үүнтэй холбоотойгоор Жимми Лай ирэх дөрөвдүгээр сарын дундуур хэмээн товлоод байгаа шүүх хуралдаан хүртэл саатуулагдахаар болоод байна.

Сөрөг хүчний зүтгэлтэн гэгддэг түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-ны өдөр луйвар хийсэн хэргээр саатуулан хорьсон юм. Харин 12 дугаар сарын 11- ний өдөр түүний Үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулах зорилгоор гадны хүчнийхэнтэй үгсэн хуйвалдсан гэж буруутгаж ял тодорхойлсон юм.

Арванхоёрдугаар сарын 23-нд шүүхээс түүнийг 10 сая хонконг доллар буюу 1.3 сая америк долларын барьцаагаар суллаж гэрийн хорионд оруулахыг зөвшөөрсөн. Гэвч он солигдох өдөр энэ шийдвэрээ хүчингүй болгож урьдчилсан саатуулах төвд дахин хорьсон юм.

Жимми Лай нь "Некст Дижитал Медиа холдинг"-ийг үндэслэгч бөгөөд "Пинго Жибао" сониныг үүсгэн байгуулагч юм. Түүнийг 2019 оны зун Хятадын засаг захиргааны тусгай дүүрэг Хонконгт өрнөсөн засгийн газрыг эсэргүүцэгч хөдөлгөөний гол зохион байгуулагч гэж үздэг байна. Тэрбээр Америкийн улс төрийн элитүүдтэй нягт холбоо харилцаатай төдийгүй Хятад, Хонконгийн эсрэг хориг арга хэмжээ авахыг нэг бус уриалж байжээ.

Хуваалцах