Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хонконгод баг зүүх хоригийг зөрчсөн иргэдийн шүүх хурал болж байна

Ардчилсан лагерийнхний хууль тогтоогчдын гаргасан баг зүүхийг хориглох эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасныг Хонконгийн дээд шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Гэхдээ Дээд шүүх

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонконгод баг зүүх хоригийг зөрчсөн иргэдийн шүүх хурал болж байна
Хонконгод баг зүүх хоригийг зөрчсөн иргэдийн шүүх хурал болж байна. Зураг: МҮОНРТ

Ардчилсан лагерийнхний хууль тогтоогчдын гаргасан баг зүүхийг хориглох эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасныг Хонконгийн дээд шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Гэхдээ Дээд шүүх энэ сарын эцсээр дээрх асуудлыг нарийвчлан шалгах тогтоол гаргажээ. Нэгэнт дээд шүүх эрх баригчдын хоригийг цуцлаагүй учир энэ өдрүүдэд баг зүүсэн хэрэгт буруутай 2 иргэний шүүх хурал болсон.

Тэд 18 настай оюутан болон 38 настай эмэгтэй нар байгаа юм байна. Тэднийг Хятадын засаг онцгой дүүргийн захирагч КэрриЛэмийн батлан гаргасан баг зүүх хориг бүхий хуулийг зөрчсөн гэж буруутган баривчлаад байсан юм. Харин өчигдөр шүүхийн шийдвэрээр тэдбарьцаагаар суллагдсан. Хонконгийн эрх баригчид жагсаал цуглааны үеэр нүүрээ халхалж баг зүүхийн хориглох тухай хууль баталснаа өнгөрсөн 4-ний өдөр зарласан юм.

Мөн энэ хуулийг зөрчсөн тохиолдолд нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор заасан. Харин үндсэн хуулийн эрхийн мэргэжилтнүүд Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг парламентыг алгасан хууль баталж гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн буруутгаж байна.

Хуваалцах